ҮЙЛ ЯВДАЛ: Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 500 гаруй ажилтан цалин нэмэгдүүлэх талаар шаардлага хүргүүлнэ

timelive.mn 2023-12-27

Төрийн ордонд 

08:30 цагт Засгийн газрын ээлжит хуралдаанд болно.

10:00 цагт УИХ-ын Ажлын хэсгийн болон Байнгын хороодын хурал болно.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд 

10:00 цагт З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал болно.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын гадна талбайд

10:00 цагт Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 500 гаруй ажилтан цалин хөлсөө нэмэгдүүлэх асуудлаар ажил олгогчдод шаардлага хүргүүлнэ.

Богд хааны ордон музейн хурлын танхимд

10:00 цагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан “Монголын тусгаар тогтнол ба үндэсний эв нэгдэл” эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.

Гандантэгчэнлин хийдэд 

11:00 цагт гандан дээр иргэдээс хандив цуглуулна. Хандивыг нөгөөдөр эмнэлгүүдэд тараан өгөх ажил өрнүүлж байгаа талаар мэдээлэл өгнө.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт “Иргэн та хүч” залуусын санаачилгаас УИХ-ын ээлжит сонгуулийн тойргийг бүсчилж хийхээр болсонтой холбоотойгоор мэдээлэл хийнэ.

Төрийн ордны хоёр давхарт 

12:00 цагт УИХ-ын ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар 2023 оны эдийн засгийн төлөв байдлыг дүгнэж, ирэх жилд авч хэрэгжүүлэх бодлогын зорилтыг танилцуулна.