Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний ойн баярын үйл ажиллагааны хөтөлбөр

timelive.mn 2023-12-27

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ойн баярын үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж байна.

Үйл ажиллагаа 2023.12.29-ний өдөр Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд болно.

Хөтөлбөр:

•11:00-11:05 цагт  Нээлт, Богд хаант Монгол улсын төрийн дуулал “Зуун лангийн жороо луус” дуу эгшиглэж, Соёмбот тугийг Батцагаан Цогчэн дуганд ёслол хүндэтгэлтэйгээр зална.

•11:05-11:10 цагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийн мэндчилгээг МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Дэд хамба, гавж С.Гантөмөр дэвшүүлнэ.

•11:10-11:20 цагт “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үйл явдал” сэдвээр Залуу  Монгол судлаачдын нийгэмлэгийн судлаач, СУИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Доктор М.Энхбаатар илтгэл тавина.

•11:20-13:30 цагт МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд Богдын дончод, Цагийг тохинуулах залбирал “Жанловцогзолма” лам хувраг сүсэгтэн олон хамтаар хурна. /Гандан телевиз шууд дамжуулна/ /

•14:30-15:00 цагт “Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолд лам нарын оруулсан хувь  нэмэр” сэдвээр Да лам Х.Бямбажав  айлдвар айлдана. /Гандан телевиз шууд дамжуулна/

Хэзээ: 2023.12.29

Хаана: Богд хааны ордон музей

•10:00-10:40 цагт  МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд Ламын чодба хурж,  Цогчод  өргөнө.

•11:00-11:05 цагт VIII Богд Жэвзүндамба хутагтын сэрэг дүрд мандал өргөж, хадаг өргөнө.

•11:20-11:30 цагт Богд хааны ордон музейн “Үнэт өв” үзэсгэлэнд МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж нээлтийн үг хэлнэ.

•Жич: МБШТөвийн Тэргүүн лам нарын зөвлөлийн хурлын гишүүн хийдүүд 2023 оны 12 сарын 29-ний өглөөний 08:00 цагаас мөн оны 12 сарын 30-ны өдрийн 13:00 цаг хүртэл Цагийг тохинуулах залбирал “Жанловцогзолма”  цахимаар хурна.