ҮЙЛ ЯВДАЛ: Замын хөдөлгөөний шинэ зохицуулалт болон нийтийн тээврийн маршрут шинэчлэлийн талаар танилцуулна

timelive.mn 2023-12-28

Төрийн ордонд 

10:00 цагт УИХ-ын намрын нэгдсэн чуулганы хуралдаан болно.

10:00 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

Чингис хаан үндэсний музейд

10:00 цагт “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс”-ийг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгүүлсэн батламжийг гардуулах арга хэмжээ болно.

Гандантэгчэнлин хийдэд 

11:00 цагт Иргэдээс хандив цуглуулна. Тус хандивыг эмнэлгүүдэд тараан өгөх ажил өрнүүлж байгаа талаар мэдээлэл өгнө.

Хангарди ордонд

11:20 цагт Хот нийтийн аж ахуйн чиглэлийн техник, тоног төхөөрөмж худалдан авах тендерийн материал задална.

Замын хөдөлгөөний удирдлагын төвд

12:30 цагт Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар замын хөдөлгөөний шинэ зохицуулалт болон нийтийн тээврийн маршрут шинэчлэлийн талаар танилцуулна.