Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн зарим албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөхөөр болсныг Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас мэдээллээ.
АТГ-аас төлөвлөгөөт хяналт шалгалт явуулахад нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын
БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар оршин сууж байгаад сайн дураар нутаг буцах гадаадын иргэдэд үзүүлэх тусгай өршөөлийн аяныг үргэлжлүүлэхээр болсныг мэдэгджээ.
Тодруулбал тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэн сайн дураар нутаг буцвал торгуулиас чөлөөлж, хилээр буцаж орох эрхийг нь хязгаарлахгүйгээр өршөөл үзүүлэх юм байна.
Тусгай өршөөлийн аян 2024 оны хоёрдугаар сарын 29-нийг хүртэл үргэлжлэх аж. Энэ хугацаанд БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа иргэд нутаг буцвал торгууль төлөхгүй, хилээр нэвтрэх эрхтэй үлдэх нь.
Харин 2023 оны есдүгээр сарын 11-нээс хойш оршин суух хугацаа хэтэрсэн, хууль бусаар хил нэвтэрсэн, хуурамч гадаад паспорт ашигласан болон эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон, хилээр гарах шийдвэрийг хэрэгжүүлээгүй иргэнд өршөөл хамаарахгүй болохыг журамдаа дурджээ.
Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ
Техник, технологийн хэлтсийн дарга М нь үйл ажиллагаа явуулж олсон орлогоо нуун дарагдуулсан тул албан тушаалаас нь чөлөөлжээ.
Нийслэлийн Хот Байгуулалт, Хөгжлийн Газрын Хэсэгчилсэн төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С нь өөрийн орлогыг нуун дарагдуулж мэдүүлсэн тул албан тушаалаас чөлөөлөх арга хэмжээ авсан байна.
Түүнчлэн нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар (ШШГГ)-ын шийдвэр гүйцэтгэгч М нь банкны дансан дахь хадгаламжийн үлдэгдлээ худал мэдүүлсэн үйлдэлд нь хуульд заасан зохих хариуцлагыг оногдуулахаар болсныг мэдээллээ.
Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар
0 cэтгэгдэлтэй