Улаанбаатар Принт ХХК шилдэг харилцагч нараа гадаад явах аяллын эрх, Toyota Aqua машинуудаар урамшууллаа

timelive.mn 2023-12-28

Улаанбаатар Принт ХХК нь 1997 онд сурагчийн 12 хуудастай дэвтэр үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхэлж байсан. Өдгөө сурагчийн дэвтрийн 12-96 хуудастай 6-н төрлөөр, зургийн дэвтэр, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан дасгал ажлын дэвтэр, оюутан залууст зориулсан Оюутан дэвтэр, А4 дэвтэр гэх мэт нийт 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монгол улсын дэвтрийн зах зээлийг бүрэн хангаж байна.

Улаанбаатар Принт ХХК нь 2006 оны 01 сараас Тайланд улсын Double A брэндийн бичгийн цаас, 2017 оноос Double A бичгийн хэрэглэлийн бүтээгдэхүүнийг албан ёсны борлуулагчийн эрхтэйгээр, зах зээлд нийлүүлэн, өдөр тутамдаа харилцдаг 1000 гаруй харилцагчийн 1500-2200 цэгээр үйлчлүүлэгчдэдээ хүрч үйлчилж байна.

2023 оны хувьд шилдгээр шалгарсан 130 гаруй харилцагчдаа компанийн нэрийн бэлгийг, 60 гаруй харилцагчдаа 500,000₮-5,000,000₮ хүртэлх үнийн дүнтэй эрхийн бичиг гардуулан өглөө. Хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр дэлхий дахинаа чанар хүртээмжээрээ хүлээн зөвшөөрөгдсөн Double A брэнд хамтран ажилладаг байгууллагуудаасаа шилдгээ тодруулж, ТОП 6 харилцагчдадаа

  • Хосоороо Дубай явах аяллын эрх
  • Toyota Aqua машин
  • Canon брэндийн принтер
  • 65инчийн ухаалаг телевиз
  • Хөргөгч зэрэг бэлгүүдийг гардууллаа.

Бидний харилцан ашигтай хамтын ажиллагаа цаашид ч амжилттай үргэлжлэн, ард иргэддээ чанартай, үнэ боломжийн, дэлхийн брэндүүдийг хүргэсээр байх болно гэдэгт итгэлтэй байна.