Хүн худалдаалах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэргийг шалгаж дуусав

timelive.mn 2024-01-2

Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд бүлэглэн насанд хүрээгүй дөрвөн охиныг эмзэг байдлыг далимдуулан 2022 оны аравдугаар сараас мөн оны арваннэгдүгээр сарын хооронд бусдад биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх хэрэгт “Н” нарын зургаан хүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.