Засгийн Газрын түвшинд дэмжигдээд буй Солонгос, Польш, Швед улсад суух Элчин сайдууд

timelive.mn 2024-01-3

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд, Монгол Улсын Ерөнхийлөгчид саналаа хүргүүлэхээр тогтжээ.
Үүнд: 

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг,
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг,
  • Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг,
  • Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаярыг тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих аж.