УУХҮ-ийн дэд сайдаар Б.Уянгыг, Соёлын дэд сайдаар П.Баттөрийг томилжээ

timelive.mn 2024-01-3

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийжээ.

  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд О.Цэндсүрэнг чөлөөлж, түүний оронд Үндэсний Геологи судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан Б.Уянгыг томилжээ.

  • Соёлын дэд сайд М.Батбаярыг чөлөөлж, түүний оронд ТВ-9 телевизийн ТУЗ-ийн дарга П.Баттөрийг томилжээ.

  • Харин Соёлын дэд сайд М.Батбаярыг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан даргаар томилжээ. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт хариуцсан даргаар ажиллаж байсан Д.Оюунхорол өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн юм.