Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.01.04) нэгдсэн хуралдаан 10 цаг 22 минутад гишүүдийн 51.4 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр товлолоо.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар төслүүдийн анхын хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ингээд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлэв.
0 cэтгэгдэлтэй