Хилчид иргэдэд учирч болох 3.5 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийллээ

timelive.mn 2024-01-4

Хилийн цэргийн 0168 дугаар ангийн хариуцсан хэсэгт цаг агаарын онц аюултай үзэгдлийн улмаас Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах сумын иргэд малчдын 3653 тооны бод, 230 тооны бог мал ангийн хариуцсан хэсэгт цасан шуурганд уруудаж улсын хилд тулжээ. Хилчид эдгээр сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран шуурхай арга хэмжээ авч, нутгийн гүнд татах, малыг им, зүсмийн бүртгэлээр тулган эздэд нь хүлээлгэн өгч, хилийн дэглэмийн зөрчил гарах, иргэд малчдад учирч болох 3.5 тэрбум төгрөгийн хохирол гарахаас урьдчилан сэргийллээ. Улсын хилд хилчид хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж байна.