Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын хурал боллоо

timelive.mn 2024-01-4

Бүтцийн нэгжийн гал түймрийн улсын хяналтын байцаагч нар 2024 онд нийслэлийн хэмжээнд гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын зохион байгуулалт, хүртээмж, үр дүнгийн талаар хэлэлцлээ.

Энэ үеэр дарга, хурандаа А.Дашням 2024 онд нийслэлийн хэмжээнд хяналт шалгалтыг чанар, хүртээмж, үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон юм.

Мөн гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын ажил дүгнэх журам, галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журам, хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө энэ онд хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудлыг хэлэлцлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.