Нэг өдөрт хоёр айлын нийт 11 хүн угаартжэ

timelive.mn 2024-01-5

Цагдаагийн байгууллагад энэ сарын 4-ний 05:00 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо Дарь-Эхэд байрлах гэртээ долоон хүн угаартсан байна” гэх мэдээлэл иржээ.

Энэ дагуу шалгахад 19-44 насны таван хүн, нэг болон найман настай хоёр охин угаартсан байсныг урьдчилсан байдлаар тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөн өдрийн 06:00 цагийн үед “Баянзүрх дүүргийн есдүгээр хороо Шар хадны дугаар тоотод байрлах гэртээ угаартсан” гэх мэдээлэл ирүүлснийг шалгахад 20-28 насны гурван хүн, дөрвөн настай охин хүүхэд угаартсан байв.

Одоогоор хохирогчдын биеийн байдал хэвийн, эмнэлгийн байгууллагад эмчилгээ хийлгэжээ.

Сэрэмжлүүлэг

  • гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх,
  • яндангаа хөөлөх,
  • бүрэн шаталт дуустал яндангийн хаалтыг хаахгүй байх,
  • пийшин зуухны онгорхой,
  • цоорхой цууралтыг шалгаж бөглөх,
  • угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах,
  • дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар