УИХ дахь Ардчилсан Нам(АН)-аас КОВИД-19-ийн сонсгол болон Ногоон автобусны хэргээр мэдээлэл хийлээ.
КОВИД-19-ийн үеийн мөнгө санхүүгийн зохицуулалттай холбоотой асуудлаар сонсгол явагдаагүй. Эрх баригчид энэ хоёр асуудлаар сонсгол явуулахгүй байх бүхий л бололцоог гаргаж байна гэдгийг АН-аас онцолж байв.
Ногоон автобусны асуудлаар түр хороо байгуулах саналыг Ардчилсан Намаас өргөн бариад 50 хонож байгаа аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал “Ногоон автобусны хэрэгт хэн гэдэг эрх мэдэлтэн, албан тушаалтнууд ямар хуулиудыг яаж зөрчсөнийг олон нийтэд нээлттэй л болгох гээд байгаа юм. Бараг тодорхой байгаа.
Зөвхөн 2022 он гэхэд 1.2 их наяд төгрөгийн шууд худалдан авалтуудыг нээлттэй бишээр хийсэн. Үүний цаана хулгай, луйвар нуугдаж байгаа” гэв.
0 cэтгэгдэлтэй