“Ухуулгын чанартай буюу зар сурталчилгаа явуулсан нэрийдлээр иргэн ₮10 саяар торгуулах нөхцөл үүсээд байна”

timelive.mn 2024-01-9

Ардчилсан нам(АН)-ын шинэ Нарийн бичгийн дарга нар олон дагагчтай хүмүүс сонгуулиар уриалах бол Харилцаа Холбооны Зохицуулах Хороо(ХХЗХ)-нд бүртгүүлэх талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ноос хэрвээ нэр дэвшигч инфлүэнсер буюу хувь хүнтэй гэрээ хийгээд сурталчилгаагаа явуулахаар болбол заавал Харилцаа Холбооны Зохицуулах Хороо(ХХЗХ)-нд бүртгүүлэх ёстой.

“Би энэ хүнийг дэмждэг” буюу үзэл бодлоо илэрхийлэх эсвэл “Энэ хүнийг дэмжээрэй” буюу бусдыг уриалах гэдэг нь хоёр өөр хэлбэр хэмээн мэдээлээд байгаа юм.

Мөн өчигдөр УИХ-ын гишүүд цахим орчинд хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхэд ямар нэгэн шийтгэл хүлээхгүй гэж хэлсэн гэдгийг АН-ын шинэ Нарийн бичгийн дарга нар дурдав.

Иймд АН-ын зүгээс ойлголтын зөрүү үүсээд байна гэж үзэж байгаа аж.

Энэ талаар Ардчилсан намын Бизнес хөгжил, технологи, инноваци хариуцсан Нарийн бичгийн дарга Н.Гансүх дараах хуулийн зохицуулалтуудыг онцлов.

Тэрбээр”

  • Зөрчлийн тухай хуулийн 17.17-д зааснаар сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдээс бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийсэн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн байна.
  • Гэтэл улс төрчдийн тавьж байгаа тайлбар нь ямар нэгэн иргэнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө торгохгүй. Энэ бол Сонгуулийн тухай хуулийн 47.4-т заасан бүртгүүлээгүй хуурамч хаяг ашигласан гэсэн тайлбарыг өгөөд байгаа.
  •  Сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйл дээр сонгуулийн сурталчилгаа явуулах арга хэлбэрийн 39.2.7-т цахим орчин ашиглаж болно гэж заасан.

Өнөөдөр хувь хүн аливаа нэгэн нэр дэвшигчийг дэмжээд үзэл бодлоо илэрхийлэх буюу Үндсэн хуулийн 16.16-т заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн нь ухуулгын чанартай буюу зар сурталчилгаа явуулсан нэрийдлээр тухайн иргэн хохирох нөхцөл байдал үүсээд байна.

  • Агуулга контентын хувьд ямар байх ёстой талаар ХХЗХ-ноос гаргасан тодорхой зохицуулалт байхгүй байна. Фэйсбүүк хэрэглэгчдийн дагаж мөрдөх хэм хэмжээний удирдамжид тодорхой агуулгын хязгаарлалтыг зааж өгөөгүй.
  • Мөн СЕХ-ны 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ны цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах түүнд хяналт тавих тухай журам баталсан. Энэ журам дээр Зөрчлийн хуулиар шийтгэнэ гэсэн байна. Мөн тухайн нэр дэвшигч болон нам эвсэл, ухуулагч нар өөрсдийн албан ёсны нэг хаягаа бүртгүүлэх анкет хүртэл байна” гэв.

АН-ын зүгээс эрх сонгуулиар хууль эрхзүйн тодорхой журам зохицуулалт байхгүйгээр иргэд олон нийт сайн дураараа нэг нэр дэвшигчийг дэмжсэн утга агуулгатай пост оруулсны улмаас Зөрчлийн хуулиар торгуулах нөхцөл үүсээд байна. Иймд ХХЗХ, СЕХ болон бусад байгууллагуудаас тодорхой журмын зохицуулалтыг хийх шаардлагатай байна гэж үзэж байгаа юм байна.