НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска 2023 оны 9 дүгээр сард ажлаа хүлээн авсан бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан түүнтэй танилцах уулзалт хийж, дэлхийн санхүүгийн салбарт шинээр хөгжиж буй ногоон санхүүжилт, нүүрстөрөгчийн татвар, жендерийн мэдрэмжтэй төсөвлөлт, хөгжлийн санхүүжилтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Суурин төлөөлөгч Матилда Димовскагийн зүгээс Монгол Улс Үндэсний санхүүгийн нэгдсэн хүрээг боловсруулж байгааг сайшаагаад, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг НҮБХХ-ийн зүгээс бүх боломжоороо дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
НҮБХХ болон Сангийн яам хоорондын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд цаашдын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, жендерийн эрх тэгш байдлыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн санхүүжилт зэрэг салбарт хамтран ажиллахаар тохиролцсон юм.
0 cэтгэгдэлтэй