БНСУ-д мөсөнд авиралтын Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-нд болно. Нийт 16 орны 88 тамирчин оролцох тус тэмцээнд манай улсаас зургаан тамирчин оролцохоор болжээ.
Тодруулбал дэлхийн чансааны дөрөвдүгээрт жагсаж буй Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, Б.Баярмаа, Д.Отгонхүү нар өрсөлдөх юм.
Монголын мөсөнд авирагчид Дэлхийн Цомд 2012 онд анх оролцож Н.Хэрлэн, Ч.Мандахбаяр нар хүрэл медаль хүртэж байв.
Баг тамирчид энэ тэмцээний араас Канадын Эдмонтон хотод хоёрдугаар сарын 16-18-нд болох Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөжээ.
0 cэтгэгдэлтэй