Өмнөд Солонгос хар тамхины гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан гурван иргэнээ нийт 100 сая воноор шагнав

timelive.mn 2024-01-11

Хар тамхины гэмт хэргийг илрүүлэхэд шаардлагатай мэдээлэл өгсөн гурван иргэндээ нийт 100 сая воны ($75,737) мөнгөн шагнал олгосныг Өмнөд Солонгосын засгийн газар өчигдөр мэдээлжээ.

2016 онд ийм хөтөлбөр нэвтрүүлж байсан тус улсын авлигатай тэмцэх байгууллага анх удаагаа хар тамхины гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл өгсөн иргэдийг шагнасан нь энэ юм байна.

Цагдаа, прокурорын байгууллагаас ирүүлсэн шагнал хүртэх боломжтой хүмүүсийн жагсаалтыг хэлэлцсэний эцэст ийм шийдвэр гаргаснаа албаныхан өчигдөр тайлбарлажээ.

Шагнуулсан иргэдийн нэг нь Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт 20 гаруй тэрбум воны үнэ бүхий мансууруулах бодис нэвтрүүлэх хууль бус ажиллагааг илрүүлэхэд тусалсан юм байна.

 

Эх сурвалж: Yonhap News