УИХ-ын намрын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагасан нэлээд их улс төржилт байна. Монгол улсын хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр бол хөрөнгө оруулалт.
Иргэд биднийг өөрчлөгдөж, шинээр харан ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, улс орноо хөгжүүлэх чиглэлээр шаардлагатай алхам болгоныг хийгээд өгөөч гэж хүсэж байгаа.
Биржийн хууль батлагдсаны дараа монголын газрын доорх баялгууд үнэд хүрдэг болсон. Монгол Улсын валютын нөөц нэмэгдсэн. Улсын төсөв давж биелж байна. Эдийн засаг долоо орчим хувиар өсөх болж байна. Ганцхан үг. “Бирж” гэдэг үг ямар их өөрчлөлт авчирч байгааг бид бүгд мэдэж байгаа.
30 жил монгол улсын хуульд байгаа заалтыг гэв гэнэт Колумб Америкийг нээчихсэн юм шиг Ч.Хүрэлбаатар газрыг 100 жилээр өгөх гэж байна гэсэн үлгэр зохиодог, их үнэмшилтэйгээр жүжиглэж, хоолойгоо шахаж ярьж байгаа, нүднээс нь нулимс унжуулж ярьж байгаа.
Хуучинтайгаа хоцрогдъё, монгол улсын хөгжлийг өнөөдрийг хүртэл хэдэн арван жил хойш татаж ирсэн хэсэг бүлэг хүмүүсийн гар хөл болж байгаа хүмүүс өнөөдөр энэ хуулийг эсэргүүцнэ.
Тэрбум тэрбум төгрөгөөр монгол улсын ирээдүйг харлуулдаг, хуваадаг, доромжилдог зүйлсийг зогсоох цаг өнөөдөр ирж байна.
Энэ ажиллагаанд хэдэн тэрбум төгрөг цацаж хүмүүсийг харлуулж байгаа. Гэхдээ монголчуудын гэрэлт ирээдүйг гэрэлгүй болгож чадахгүй шүү. Ямар ч завсарлагагүйгээр одоо хэн нь хөгжлийг хойш татах гэж байна. Хэн нь урагшаа авч явах гэж байна гэдгийг харж шийдвэрээ гаргацгаая” гэв.
0 cэтгэгдэлтэй