БНХАУ-ын гааль дээр том тэрэгний дугуйнд чонын арьс нууж оруулахыг завдсан зөрчил бүхий дүрс бичлэг нийтлэгджээ.
Тодруулбал Монголын хилээр ямар нэгэн хяналт шалгалтгүйгээр тус тээврийг гаргаж, Хятадын гааль дээр илэрсэн талаарх шүүмжлэл өрнөж байна.
Энэхүү зөрчлийн талаар Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-ын албаны эх сурвалжаас тодрууллаа.
ГЕГ-аас “Манай улс Хятад, Оросын гаальтай хамтарч ажилладаг. Зөрчил илрүүлбэл мэдээллээ солилцдог бөгөөд дээрх зөрчил хил дээр шалгагдаж байгаа гэдгээс өөр мэдээлэл ирээгүй.
Хятадаас алдагдсан зөрчлийг Монголын хил дээр илрүүлж, Монголоос алдагдсаныг нь Хятадад илрүүлэн мэдээллээ солилцож ажилладаг.
Одоогоос 4-5 хоногийн өмнө чонын арьс, гэдэс дотрыг хилээр гаргах гэж байгаад баригдсан зөрчил Замын-Үүдэд илэрсэн. Тухайн хяналтаар 4-5 чонын арьс гарсан.
Монголын хилээр гарах чиглэлд машины рентген байдаггүй. Өөрөөр хэлбэл гарах чиглэлд машины рентгенийг одоохондоо суурилуулж чадаагүй. Урд хөршийн хилээр орох чиглэлд машины рентгентэй.
Манайх орох чиглэлд рентгентэй ч гарах чиглэлд рентген суурилуулаагүй байна. Албан ёсны мэдээллийг Хятадын талаас авч, хяналт шалгалт явуулна” гэлээ.
0 cэтгэгдэлтэй