Өвлийн аялал жуулчлалыг сурталчлахаар олон сая дагагчтай найман инфлүэнсер Монголд өчигдөр иржээ.
Тодруулбал 2023 оны наймдугаар сард Монголд ирж, аялал жуулчлалыг сурталчилсан Nas Daily-гийн студийн олон сая дагагч бүхий Япон, Солонгос, Хонконгийн инфлүэнсерүүд “Монголын өвлийн нутгийг үзүүлье” уриатайгаар мэдээлэл, сурталчилгааг бэлтгэх аж.
“Олон улсын контент бүтээгчид өнөөдөр Булган аймгаар аялж, тус аймгийн Хангал сумын хоёрдугаар багийн малчин Х.Эрдэнэбулганы хот айлаар зочилж нүүдэлчин ахуй соёлтой танилцсан.
Нэг жуулчинд нэг хонь хөтөлбөрийн хүрээнд ирсэн инфлүэнсерүүдэд хундан цагаан хонь бэлэглэлээ.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд нэг жуулчинд нэг хонь хөтөлбөр үргэлжилж байгаа” хэмээн Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.
0 cэтгэгдэлтэй