ИЗНН: Ард түмэн хулгайч нарыг мэддэг болсон харааных нь урдуур хөрөнгө оруулалтын хуулиар далимдуулж хөшиг татаж байна

timelive.mn 2024-01-12

Иргэний Зориг Ногоон Нам цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус намын дарга Б.Батбаатар нам үүсгэн байгуулагдаад 24 жил болсон байна. Энэ хугацаанд Иргэний Зориг Ногоон Нам шударга ёс, эрх чөлөө, байгаль орчин иргэдийнхээ сайн сайхны төлөө хатуу байр суурьтайгаар зогсож ирсэн. Эх орноо гэсэн иргэн болгоныг Иргэний Зориг Ногоон Нам гэсэн тайзан дээр гарч ирж эх орныхоо төлөө зүтгэхийг уриалж байна гэдгийг онцлоод дараах зүйлсийг ярив.

Тэрбээр “УИХ дээр гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж байна. Гадаадын хөрөнгө оруулалт бол эдийн засаг, эрхзүй, тусгаар тогтнолын тухай хууль. Гадаадын хөрөнгө оруулалт монголд ус, агаар мэт хэрэгтэй байгаа.

Энэ хуулийн төслийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн улс төрийн тоглоом нийгмийг хувааж захирахыг Иргэний Зориг Ногоон Нам хүлээн зөвшөөрөхгүй.

Гадаадын хөрөнгө оруулалт 100 мянган долларын босго дээр гацахгүй. Шүүхийн зөв шударга схем, монгол төгрөгийн ханш тогтвортой удаан байж татна.

Засгийн газар, эрх мэдэлтнүүд нь хулгай ч байхад гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэггүй юм. Зөв, шударга эдийн засгийн орчинтой газар өөрөө орж ирдэг.

Өмнө нь гурван удаа буцсан төсөл ард түмэн хулгайчдыг таньж мэддэг болсон энэ үед ахиад орж ирж байна. Энэ харааных нь урдуур хуулийг далимдуулж хөшиг татаж хааж байна” гэв.