Солонгост амиа алдсан дүүгийнхээ хэргийн араас явж байсан иргэн А.Болормаа нас баржээ

timelive.mn 2024-01-16

Холбогдох эх сурвалжууд уг эмэгтэйг Солонгос улсад ажиллаж байгаад 2021 оны зургадугаар сард нас барсан эрэгтэйн эгч н.Болормаа хэмээж буй юм. Тэрбээр дүүгийнхээ хэргийн араас Солонгос улсад очоод, өнгөрсөн оны аравдугаар сард эх орондоо ирээд байжээ. Дүүгийнхээ нас барсан шалтгаанаар хэд хэдэн удаа мэдээлэл хийж, Солонгосын Элчин сайдын яаманд хандаад байсан ажээ.
2024 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад 49 настай, эмэгтэй “Б” нь урьдчилсан байдлаар биедээ ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.