Хот даяараа эхүүн үнэртэй, Нэгдүгээр хороолол болон Хайлаастад агаар их бохирдолтой байна

timelive.mn 2024-01-18

Цас орсон өглөө уг нь агаар харьцангуй цэвэр байдаг.

Харин өнөөдөр өглөө эхүүн таагүй үнэр хот даяар тархжээ. Үүний улмаас толгой өвдөж, дотор муухайрах шинж тэмдэг илэрч байгааг иргэд олон нийтийн сүлжээнд бичээд байна.

Агаарын чанарын 10:15 цагийн байдлаарх хэмжилтийг харвал Нэгдүгээр хороолол болон Хайлаастад агаар их бохирдолтой байна. Харин нийслэлийн дөрвөн цэгт агаар бохирдолтой, 10 газарт бага бохирдолтой гэх утгыг заажээ.

Хот даяар үнэртэж буй эхүүн үнэрийн талаар тодруулан хүргэх болно.

зураг