ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарын гэм буруугийн шүүх хурал нэг хоногоор хойшлов

timelive.mn 2024-01-18

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт холбогдох шүүх хуралдаан өнөөдөр болох байсан ч нэг хоног хоногоор хойшилж, маргааш (2024.01.19)-нд 13:30 цагт товлогдсоныг шүүхээс мэдээллээ.

Нийслэлийн прокурорын газраас Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн гурав (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн юм.