Улаанбаатар хотод 68 мянга гаруй мах хөргөх агуулах байдаг

timelive.mn 2024-01-19

Өвөлжилт хүндэрч байгаатай холбоотойгоор мах бэлтгэн экспортлогч аж ахуйн нэгжүүд орон нутагт малчдаас хонь худалдан авах ажлыг энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл зохион байгуулж буй.

Малын махыг хадгалах зориулалтын агуулахын тухайд улсын хэмжээнд хөргөх агуулахын багтаамж ойролцоогоор 120 мянган тонн бол гүн хөлдөөх агуулах 7.5 мянга орчим тонных байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Харин хөргөх агуулах (180C) нийслэлд 68 мянга гаруй бол Дархан-Уул аймагт долоон мянга орчим, Баян-Өлгий, Завхан, Сүхбаатар аймагт тус тус дөрвөн мянга орчим байдаг аж.

зураг

Малчдаас худалдан авсан хонийг үйлдвэрт халал аргаар бэлтгэн цаг тухайд нь экспортлох юм. Малчид орон нутаг дахь Онцгой байдлын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар болон мал худалдан авч буй махны үйлдвэртэй холбогдон хонио шууд арилжаалах боломжтойг мэдээлж байв.