Ц.Хулангийн гомдлыг энэ сарын 24-нд Улсын дээд шүүхэд хэлэлцэнэ

timelive.mn 2024-01-22

Яруу найрагч Ц.Хулан, лам Б.Отгонбаатар нарыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан хэмээн Уанхан шатны шүүхээс Ц.Хуланд 9 жил 6 сарын хорих ял, лам Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноосон байдаг. Харин тэд уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсанаар, давж заалдах шатны шүүх гомдлыг хэлэлцэж, Ц.Хулангийн ялыг 8 жил 1 сар болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Отгонбаатарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ж.Батхуяг нар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ. Уг гомдлыг энэ сарын 24-нд Улсын дээд шүүхэд хаалттай хянан хэлэлцэхээр болсон байна.

Эргэн сануулахад, Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.