Өнгөрсөн шөнө газ тээвэрлэж явсан авто машины осолтой холбоотойгоор ЦУОШГ-ын харьяа Улаанбаатар хотын хэмжээнд байрлаж байгаа агаарын чанарын хяналт шинжилгээний 19 харуулын түгээмэл бохирдуулагч болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг 01-07 цагийн хоорондох хэмжилтийн дүн мэдээг хүргэж байна.
Хэмжилтийн дүнгээр:
Хүхэрлэг хийн (SO2)-н хамгийн их агууламж шөнийн 02 цагт 1-р хороолол орчимд 906 мкг/м3 ,
Азотын давхар исэл (NO2)-н хамгийн их агууламж шөнийн 02 цагт 100-н айл орчимд 211 мкг/м3 ,
РМ10 тоосонцрын хамгийн их агууламж шөнийн 02 цагт Хайлааст орчимд 725 мкг/м3 ,
РМ2.5 тоосонцрын хамгийн их агууламж шөнийн 03 цагт Хайлааст орчимд 622 мкг/м3 тус тус хүрсэн байна.
0 cэтгэгдэлтэй