1-р сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улс байгуулагдсаны 75 дэх өдрийг Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас эх оронч сэтгэл, урам зоригтойгоор тэмдэглэн өнгөрүүллээ. ЭСЯ-ны байранд Энэтхэгийн гурван өнгийн далбааг мандуулсны дараа 120 орчим Монголд амьдарч буй Энэтхэгчүүд, Энэтхэгийн анд нөхөд, Буддын шашны лам нарт Энэтхэгийн ерөнхийлөгчийн ард түмэнд хандаж хэлсэн үгийн хэсгээс уншив. Элчин сайдыг хэргийг түр хамаарагч, Хүндэт Ноён Санжийв Кумар “Тэрээр Энэтхэг улс олон зуун жилийн түүхтэй “Оюун санааны хөрш”-ийн хувьд Монгол Улсад хоёр талын түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Батлан хамгаалах, техник технологи, эрүүл мэнд, эдийн засгийн салбарт харилцаа хөгжиж байгаа нь бидний найрамдлыг улам бататгаж байна. Мөн Мөнх хөх тэнгэрийн орон, Монгол Улстай соёлын харилцаагаа эрчимжүүлэхэд Энэтхэгчүүдийн үүрэг оролцооны талаар мөн илтгэл тавив. 1950 оны энэ өдөр Энэтхэг улс Үндсэн хууль, засаглалын дүрмийг баталж, нийгэм-эдийн засаг, улс төрийн шударга ёс, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, итгэл үнэмшил, эрх тэгш байдлыг хангах амлалттай социалист, шашинаас ангид тусгаар улс болсон ба бүх иргэддээ хувь хүний нэр төр, үндэстний эв нэгдлийг баталгаажуулж, ахан дүүсийн найрамдлыг гол зорилгоо болгон тунхагласан.
0 cэтгэгдэлтэй