НӨАТ-ын 2023 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

timelive.mn 2024-01-26

2023 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг Татварын Ерөнхий Газар(ТЕГ)-аас мэдээллээ.

Тодруулбал энэ удаагийн буцаан олголтоор 1,203,803 татвар төлөгч иргэнд 90.1 тэрбум төгрөг олгож байгаа аж.

Дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоосоо 17,697 татвар төлөгч иргэн 454.6 сая төгрөгийн хөрөнгийн татвараа шимтгэлгүй, хялбархан төлжээ.