1,004.8 Мянган тонн сул коксжих нүүрс арилжлаа

timelive.mn 2024-01-26

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 157 багц буюу 1,004.8 мянган тонн сул коксжих нүүрс арилжлаа. Арилжаанд 4 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 89.1 ам.доллароос эхлэн дуудаж, 115.1 ам.долларт хэлцэл хийгдэв.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 143.3 сая ам.долларын үнэлгээ бүхий 1,260.8 мянган тонн нүүрсийг биржээр борлуулав.