Завхан аймгийн Улиастай суманд гол дагуух айл өрхүүд голын усны халианд автах эрсдэлтэй байна

timelive.mn 2024-01-29

Завхан аймаг, Улиастай сум Богдын гол багийн Өндөр толгой, Даян хэсгийн гол дагуух айл өрхүүд голын усны халианд автах гэж байна гэсэн дуудлага мэдээлэл ОБГ-т нэгдүгээр сарын 28-ны өдрийн 09:55 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 10:12 цагаас эхлэн 6 цаг 40 минут ажиллаж, 110 м3 шороо зөөж 50 м урт, 3.5 м өргөн, 0.8 м өндөртэй далан байгуулсан.