Британийн экстрем спортын тамирчин шүхэр задраагүйн улмаас Тайландын өндөр барилга дээрээс унаж амиа алджээ

timelive.mn 2024-01-29

Британийн иргэн, экстрем спортын тамирчин өндөр барилга дээрээс үсэрч амиа алдсан тухай Тайландын цагдаагийн албанаас өчигдөр мэдээлжээ.

33 настай эрэгтэй тус улсын аялал жуулчлалын төв Паттаяа хотын 29 давхар өндөр барилга дээрээс шүхрээр буух гэж байгаад Бямба гарагийн орой осолдсон байна.

Цагдаа нар ослын газраас цэнхэр өнгийн задраагүй шүхэр олжээ.

Талийгаач туршлагатай шүхэрчин байсныг түүний сошиал хуудаснаас мэдсэн байна. Гэрчүүдийн мэдээлснээр шүхэрчний найз нар үсрэлтийг баримтжуулахаар дээвэр дээр дүрс бичлэг үйлдэж байжээ.

Сүүлийн жилүүдэд өндөр барилга байгууламж дээрээс шүхрээр буух спортын төрөл Зүүн Өмнөд Азид амьдардаг гадаадын иргэдийн дунд түгээмэл болоод байгаа.

Тэд энэ үйлдлээ сошиал сүлжээгээр хүмүүст үзүүлж, орлого олдог болсон байна. Гэхдээ газарт хүрэхээс хэдхэн секундийн өмнө шүхрээ задлах шаардлагатай байдаг тул маш аюултай төрөлд тооцогддог.

Амиа алдах эрсдэл нь онгоцноос шүхрээр буух төрөлтэй харьцуулахад хамаагүй өндөр байдаг юм.

 

Эх сурвалж: BBC