Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурал завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна

timelive.mn 2024-01-29

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал энэ сарын 15-нд эхэлсэн ч хаалттай хуралдахаар болсон байдаг.

Нийт 14 хоногийн турш хаалттай хуралдсаны эцэст шүүх хурал завсарлаж, бүрэлдэхүүн зөвлөлдөж байна. Гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.