Гулгаа үүсэх эрсдэлтэй гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 7.5 тонн бодис, дөрвөн тонн давс цацжээ

timelive.mn 2024-01-30

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-нд зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 25 байгууллагын 501 албан хаагч тусгай зориулалтын 94 машин техниктэйгээр халтиргаа гулгааг арилган ажилласан байна.

Энэ хүрээнд авто замын цасыг хусаж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 7.5 тонн бодис, дөрвөн тонн давс цацан, цэвэрлэгээнээс гарсан 414.2 тонн хар цас ачиж тээвэрлэсэн байна.

Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 3,804 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэсэн байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.