Оросын сонгуулийн төв байгууллага Путиний хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд танилцуулав

timelive.mn 2024-01-31

ОХУ-ын Сонгуулийн Төв Хороо өчигдөр ерөнхийлөгч Владимир Путиний хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд танилцуулжээ.

Өмнөх өдөр нь тус байгууллага ирэх гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчээр Путинийг бүртгэсэн юм.

Гуравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд санал хураалт нь болох энэ сонгуулиар тэр тав дахь удаагаа сонгогдох төлөвтэй байгаа.

Тайланд үзүүлснээр бол 2018-2024 оны хооронд Путин 67.6 сая рублийн ($753,000) орлого олжээ.

Энэ орлого түүний цалин, тэтгэвэр, үнэт цаас, банкны хадгаламж, үл хөдлөх хөрөнгөөс олсон ашгаас бүрдсэн байна.

Санкт-Петербург хотод 77 метр квадрат талбай бүхий орон сууц, 18 метр квадрат талбайтай гарааш эзэмшдэг, Москва хотод засгийн газрын өмчийн 153.7 метр квадрат талбайтай орон сууцанд амьдардаг гэсэн нь өмнөх хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсанаас өөрчлөгдсөнгүй.

Путин бас 1960, 1965 онд үйлдвэрлэсэн хоёр ширхэг ГАЗ M-21 автомашинтай, 1987 оны аяллын чиргүүлтэй, 2009 оны Лада автомашинтай хэвээр байгаа гэнэ.

Түүнийг Оросын 10 банканд нийт 54.5 сая рублийн ($606,000) хадгаламжтай, Санкт-Петербург Банкны нэг бүр нь 280.49 рублийн үнэ бүхий 230 ширхэг хувьцаа эзэмшдэг гэжээ.

Гэхдээ Оросын иргэдийн дийлэнх хэсэг төрийн албан хаагчдыг хөрөнгө, орлогынхоо өчүүхэн хэсгийг нийтэд ил зарладаг гэж үздэг нь судалгаанаас харагддаг.

2019 онд Левада төвийн явуулсан санал асуулгад оролцогчдын ердөө 3 хувь нь уг тайланд итгэдэг гэж хариулж байжээ.

 

Эх сурвалж: The Moscow Times