2024 он гарсаар 79 удаагийн малын хулгайн хэрэг бүртгэгджээ

timelive.mn 2024-02-5

Малын хулгайн хэрэг малчдын санааг багагүй зовоодог билээ. Тэгвэл 2024 он гарсаар нийт 79 удаагийн малын хулгай цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Өнгөрсөн 2023 оны эцсээр энэ төрлийн гэмт хэрэг 643 бүртэгдсэн байна. Энэ нь 2022 оныхоос буурсан үзүүлэлт аж. Тодруулбал, 2022 онд 778 удаагийн малын хулгай бүртгэгдэж байжээ.