Өчигдөр /2024.02.05/ болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Нийтийн тээврийн салбарт жолоочийн хүрэлцээ дутмаг байгаа. Иймээс B,C ангилалтай жолооч нарыг бэлтгэж, ажлын байраар хангана” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл Хотын дарга өнөөдөр “Шуурхай хуралдаан дээр нийтийн тээврийн автобусны жолоочоор ажиллах хүсэлтэй залуучуудыг бүртгэж, мэргэшсэн жолоочоор сургах тухай мэдээлэл хүргэсэн. Нэг өдрийн дотор 9 дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд дээр автобусны жолоочоор ажиллах хүсэлтэй 570 залуучууд бүртгүүлсэн” гэлээ.
0 cэтгэгдэлтэй