Нийслэлийн машины тоог хязгаарлах талаар Хотын дарга Х.Нямбаатар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Улаанбаатарт анх 85,000 машин явахаар төлөвлөсөн зам дээр өнөөдөр 700 мянган машин яваад байгааг ойлгож болохгүй юм бэ. Тээврийн хэрэгслийн тоог хязгаарлахгүй бол гурван жилийн дараа хоёр сая хүнтэй, сая машинтай болно. Замын даацыг огцом шийдэж чадахгүй.
2013 онд 325,000 тээврийн хэрэгсэлтэй байсан бол өнөөдөр 700,000 болсон. Энэ оноос хойш 10 жилийн хугацаанд нийт замынхаа уртыг 25%-аар нэмэгдүүлсэн ч машин нь 100 дахин нэмэгдэж орж ирсэн.
Замын түгжрэлийн шалтгааны гол үндэс импортын автомашины замбараагүй хэрэглээ. Улаанбаатарчууд амьдралынхаа нэг сарыг түгжрэлд зарцуулаад байна.
Түгжрэлээс яаж гарах вэ гэдгийг бодмоор байна. Зам дээр машин чинь багтахгүй байгааг ойлгомоор байна. Замуудаа өргөсгөх, холбох, гүүрэн замууд байгуулж байж түгжрэлээс гарна. Хэн нэг хүнийг үх гэж зүхээд түгжрэл шийдэгддэг бол хараалгаад байж баймаар байна.
Өнөөдөр акц хийж байгаа нөхөд 2016 онд Сүхбаатарын талбай дээр импортын машины татварыг нэмэх гэсний эсрэг Приус загварын машин авчирч шатааж байсан хүмүүс. Өөрөөр хэлбэл сөрөг хүчин, машины шуналтай хэдэн ченжүүд.
2018 онд Амарсайхан хотын дарга байх үед авто зам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэж Энхбат тэргүүтэй АН-ын хүмүүс жагсаал хийж, шийдвэрийг зогсоож байсан.
Улс төр хийж болно, улс орноо хорлон сүйтгэх шийдвэр рүү явмааргүй байна” гэв.
0 cэтгэгдэлтэй