Эрчим хүчний дутагдлаас шалтгаалж Цагаан сарын өдрүүдэд цахилгаан хязгаарлаж болзошгүйг дахин сануулж байна

timelive.mn 2024-02-9

Сар шинийн баярын өдрүүдэд эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан цахилгаан хэрэглээг хязгаарлаж болзошгүйг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдэгдлээ.

Иймд 17:00-22:00 цагт ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, хэрэглээгээ тохируулахыг уриалсан байна.

АЙЛ ӨРХ ХЭРХЭН ЦАХИЛГААНАА ХЭМНЭХ ВЭ?

  • Индүү, тоос сорогч, угаалгын машин зэргийг 17:00-22:00 цагаас өөр цагуудад ажиллуулах
  • Цахилгаан зуухны халаах хэсэг хоолны савны ёроолын хэмжээтэй адил байвал цахилгааны хэрэглээг 60 хувь хүртэл бууруулна
  • Хоол, цайг буцалсны дараа плиткийн температурыг бууруулах, хоол бүрэн болохоос өмнө ширмэн зуухыг салгаж үлдэгдэл дулааныг ашиглах
  • Хоол хийх үедээ савныхаа тагийг тавих, ингэснээр эрчим хүчний хэрэглээгээ 2.5 дахин багасгана
  • Цагийн тохируулгатай будаа агшаагч зэрэг цахилгаан хэрэгслийг 17:00 цагаас өмнө ажиллуулах
  • Хоёр тарифт тоолууртай бол цахилгаан хэрэгслээ 21:00-06:00 цагийн хооронд ажиллуулах замаар өдрийн цагаар зарцуулдаг цахилгааны төлбөрөө 2 дахин багасгах боломжтой
  • Индүү 17-26 ширхэг 100 Вт-ын чийдэнтэй тэнцэх цахилгаан хэрэглэдэг. 21:00 цагаас хойш индүүгээ ашиглах
  • Хэрэглээгүй телевизор, wifi төхөөрөмж, DVD тоглуулагч, хөгжим, гар утасны цэнэглэгч, хэт богино долгионы зуух, компьютер зэргийн залгуурыг тогтмол салгаж хэвших /Ашиглахгүй байгаа залгаатай цахилгаан хэрэгслүүд өрхийн цахилгааны хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг/
  • Гар утсаа цэнэглээд цэнэглэгчээ залгаатай хэвээр нь үлдээдэг бол жилд 560 төгрөг дэмий үрэгдүүлнэ.
  • 5 минут шүршүүрт ороход ванны 1/3-тэй тэнцэх хэмжээний ус ордог. Энэ нь ус халаах эрчим хүчийг хэмнэж байгаа юм.
  • Эрчим хүчний хэмнэлттэй А, А+, А++ ангиллын гэр ахуйн цахилгаан хэрэгслийг сонгосноор цахилгааны зардлаа 15-30 хувь хэмнэнэ.

зураг