
Ахмад настан, азай буурлуудаа хүндэтгэн золгодог Цагаан сарын шинийн 1-нд маргааш тохионо.
Уламжлалт энэхүү баяртай холбоотойгоор Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос зарим тоон мэдээллийг танилцууллаа.
Манай улсад нэгдүгээр сарын 25-ны байдлаар 100 болон түүнээс дээш настай 130 иргэн амьдарч байна. Тэдний 108 нь эмэгтэй, 22 нь эрэгтэй аж. 100 ба түүнээс дээш насны иргэдийн 69 нь орон нутагт, 61 нь нийслэлд аж төрж буй. Нийслэлийн есөн дүүргээс хамгийн олон ахмад настантай нь Хан-Уул.
Энэ жил шинийн 1-н хоёрдугаар сарын 10-нд таарч буй. Эл өдөр төрсөн 11,237 иргэн бий бөгөөд тэдний төрсөн өдөр Цагаан сарын баяртай давхцах нь.
Нэрийн талаар сонирхолтой мэдээлэл хүргэхэд Монгол Улсад Цагаансар нэртэй 10, Саршинэ нэртэй хоёр хүн бий. Мөн Айраг, Хул, Хөөрөг, Хадаг нэртэй тус бүр нэг хүн байна.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
0 cэтгэгдэлтэй