![](https://timelive.mn/wp-content/uploads/2024/02/123-2.jpg)
Тайванийн Боловсролын яамнаас 2024 оны хичээлийн жилд 13 монгол оюутанд тэтгэлэг олгохоор боллоо.
Үүнд оюутнуудын сургалтын төлбөр болон бусад зардал багтах бөгөөд дээд хязгаар нь 40,000 тайвань доллар байна. Энэ дүнгээс хэтэрсэн, нэмэгдэл төлбөр гарсан тохиолдолд мөн зуучлалын байгууллагуудын зуучлалын зардал, диплом удирдах ажлын зардал, даатгал, байр, интернэтийн төлбөр зэргийг оюутан өөрөө хариуцах аж.
Тавигдах шаардлага:
1. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, онц сайн дүнтэй төгссөн, сахилга бат сайтай байх.
2. Доорх нөхцөлд бүртгүүлэх боломжгүй
- Цагаач иргэн эсвэл Тайванийн иргэн
- Тайванийн их дээд сургуульд элссэн, суралцаж буй болон бусад төрлийн тэтгэлэгт хамрагдсан оюутан хамрагдахгүй, гэхдээ төгсөх ангийн оюутан эрдмийн зэрэг ахиулан суралцахаар хүсэлт гаргаж буй тохиолдолд энэ заалтад хамаарагдахгүй.
- Хүсэлт гаргагч нь өмнө нь Тайваньд боловсролын ижил зэргээр суралцаж байсан оюутан.
- Тайванийн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургууль хоорондын боловсролын хамтын ажиллагааны гэрээний шугамаар солилцоогоор суралцаж байсан хос (хос дипломтой) эрдмийн зэрэгтэй оюутан.
- Өмнө нь тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан оюутны нийт тэтгэлэг авсан хугацаа нь таван жилээс хэтэрсэн.
- Өмнө нь тус тэтгэлэгт хөтөлбөрт эсвэл Тайванийн Боловсролын Яамны Хятад хэлний тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад тэтгэлэг авах эрхээ хасуулсан оюутан.
- Тайваньд суралцах хугацаандаа Тайванийн төрийн байгууллагууд болон сургуулиудын тэтгэлэгт давхар хамрагдаж байсан бол уг тэтгэлэгт хамрагдахгүй. Гэхдээ уг тэтгэлэгт хамрагдсан боловч тэтгэлгийн хэмжээ сургалтын төлбөрт хүрэлцэхгүйн улмаас сургуулиас сурагчид нэмэлт тэтгэмж олгох нөхцөлийг үүнд хамааруулахгүй.
3. Тайванийн тэтгэлэгт хүсэлт гаргагч нь суралцах сургуулийнхаа журмын дагуу бүртгэлээ хугацаанд нь хийлгэсэн байх шаардлагатай.
Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Эх сурвалж: Боловсрол, Шинжлэх Ухааны Яам
0 cэтгэгдэлтэй