Х.Нямбаатар: Сэлбэ голын сав газрыг чөлөөлөхдөө бургасыг зайлуулах юм байна. Нийгмийн сүлжээгээр асуудал үүсэх вий

timelive.mn 2024-02-15

Шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор Сэлбэ голын мөсийг зөөж, Сонсголонгийн гүүрний баруун талд буулгаж байгааг Хотын дарга Х.Нямбаатар хэлсэн юм.

Түүнчлэн “Температурын зөрүү их байгаатай холбоотойгоор шилэн зуд болж байна.

Хоёрдугаар сарын эхний долоо хоногт бид хуралдсан. Тэр үеэр олон жилийн дунджаас 120 хувиар илүү хур тунадас өвлийн улиралд орсон учраас шар усны үер буух эрсдэл өндөр байгааг Ус цаг уурын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүд хэлсэн.

Мөн Сэлбэ голын сав газрыг чөлөөлөхдөө хагшаас, бургасыг зайлуулах юм байна. Голын сав газарт байгаа бургасыг зөөсөн гээд манай нийгмийн сүлжээгээр асуудал үүсэх вий.

Нийслэлийн Байгаль Орчны Газраас зөвшөөрөл авч, захирагчийн ажлын алба болон холбогдох байгууллагууд хагшаас, лагийг цэвэрлэж, бургаснуудыг өөр газарт шилжүүлэн суулгана” гэв.