Нийт 21.5 тэрбум төгрөгийн дэмжлэгийг аймаг орон нутаг, малчдад олгохоор шийдвэрлэлээ

timelive.mn 2024-02-16

Өвөлжилтийн хүндрэлтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн Газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийв.

Хуралдаанаар:

  1. Тэжээл, импортын гурилын татварыг чөлөөлөх асуудлыг Улсын Их Хуралд өргөн барих
  2. Аймаг, орон нутаг руу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийг явуулахтай холбоотой бензин шатахууны зардал
  3. Сум, багууд руу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх зорилготой ажлын хэсэг ажиллаж байна.
  4. Малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйжүүлэлтэй холбоотой ажлыг зохион байгуулах зардал
  5. Отор нүүдлээр яваа иргэдэд хоол хүнс, эмийн багцыг хүргэх ажил
  6. Зарим сумдад зориулалтын эмнэлгийн автомашиныг нийлүүлэх гэх мэт аймаг орон нутаг, малчдад нийт 21.5 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлэхээр Засгийн Газрын хуралдаанаас шийдвэрлэсэн байна.
ВИДЕО: