СУДАЛГАА: Сэтгэл мэдрэмжийн ярилцлагад ирсэн хүмүүсийн дийлэнх нь ганцаардсан, сэтгэл гутралтай байна

timelive.mn 2024-02-19

Нийгэмд хүмүүсийн огт хэлж чадахгүй байгаа юмсыг ярилцаж, сэтгэлзүйн асуудлыг нь ил тодоор илрүүлэн хуваалцах зорилготой төв Улаанбаатар хотод өнгөрсөн сард нээгдсэн талаар бид мэдээлсэн.

Өнөөгийн нийгэмд хүмүүсийн дотор ямар хямрал нүүрлэж, юуг хүсэж, юутай зөрчилдөж байгаатай холбоотой сэдэвчилсэн уулзалтыг долоо хоног бүр хийдэг юм.

Сэтгэл мэдрэмжийн ярилцлагын “Чөлөө” төвд нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 16-нд хүртэлх ажлын өдрүүдэд хийсэн ярилцлагад 41 хүн хамрагджээ.

Тайлангаас үзэхэд оролцогчдын дундаж нас 32.2 байсан бол 53 хувь нь эмэгтэйчүүд байв.

зураг

Эх сурвалж: Сэтгэлзүйн судалгаа

Эх сурвалж: “Чөлөө” төв