Facebook хаягт нь нэвтэрч, залилсан тохиолдол бүртгэгджээ

timelive.mn 2024-02-19

Эрүүгийн цагдаагийн албанаас 2023 оны 09 дүгээр сарын 06-08-ны өдрийн хооронд хохирогч нартай фейсбүүк чатаар харилцаж “Код очно, хэлээд өгөөч” гэх зэргээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бүрдүүлэн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч улмаар бусдыг залилсан” гэх  хэрэгт Ш-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөн дээрх этгээдийн урьд өмнө холбогдсон нийт 12 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нэгтгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.