“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн зарим ажилтны зүй бус үйлдэл бүхий бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан.
Уг бичлэгтэй холбогдуулан тус компаниас мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн нэр бүхий ажилтнуудтай холбоотой бичлэг олон нийтийн цахим сүлжээгээр цацагдсан нь компанийн үйлдвэрлэлийн хэвийн уйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсгэж компанийн нийт ажилтан, албан хаагчид харамсаж байна.
Компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн холбогдох ажилтнуудыг 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон болно.
Гүйцэтгэх захирлын зүгээс нийт ажилтнуудын сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах албан даалгаврыг гаргаж, аливаа зөрчил дахин гарахаас урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллаж байна…” гэжээ.
0 cэтгэгдэлтэй