
Энэ оны хоёрдугаар сарын 22-ны байдлаар Хүний эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-т нийт 158 гомдол мэдээлэл ирснээс 111-г шийдвэрлэжээ.
Шийдвэрлээгүй 43 гомдол мэдээлэл бий аж.
Тухайлбал “Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа иргэн Б.Энхцэцэгийн асуудалд ХЭҮК-ын зүгээс байнга анхаарал хандуулдаг. 2023 оноос гишүүн ажилтнууд байнга уулзаж, мэдээлэл, санал солилцож байгаа. Үүний дагуу 2024 оны хоёрдугаар сарын 26-нд Хүнс, Хөдөө Аж Ахуйн хөнгөн үйлдвэрийн яам хамтарсан уулзалт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа” гэдгийг ХЭҮК-оос мэдээллээ.
Тус иргэний хувьд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ)-ны хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас хохирсон хэмээн суулт зарлаж байгаа юм.
0 cэтгэгдэлтэй