ОХУ-ын Казань хотод өчигдөр нээлтээ хийсэн “Ирээдүйн тоглоом” наадамд тус улсын тэргүүн В.Путин, уран гулгагч Камила Валиева, олимпын аварга гимнастикч Никита Нагорный нарын хамт оролцлоо.
Түүнчлэн Беларусь, Казахстан, Киргизстан, Узбекистан, Тажикистан улсын төрийн тэргүүн нар шинэ тэмцээний нээлтэд уригдсан юм.
Эх сурвалж: Inside The Games
Нээлтийн арга хэмжээний үеэр Путин “Спорт улс төрөөс ангид байх ёстой. Энэ наадам бол бидний зүгээс хүн төрөлхтөнд өгөх бэлэг” гэж онцолжээ.
“Ирээдүйн тоглоом” наадам нь уламжлалт спорт болон цахим спортыг хослуулсан шинэ арга хэмжээ юм. Энэ сарын 21-нээс ирэх гуравдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
Энэ наадамд 100 гаруй орны 2,000 тамирчин 21 төрлөөр хүч сорьж буй. Манай улсаас 10 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.
Эх сурвалж: Youtube
Эх сурвалж: Inside The Games
0 cэтгэгдэлтэй