Г.Отгонтамир: School Police-н шаардлагыг зөрчвөл хоёр оноо хасаж, 20,000 төгрөгөөр торгоно

timelive.mn 2024-02-28

“School Police” буюу эцэг, эхчүүдийн сургуулийн эргүүлийн үйл ажиллагаа сэдэвт хэлэлцүүлэг Нийслэлийн Иргэний Танхимд өнөөдөр зохион байгуулагдлаа.

Энэ үеэр Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр “2013 оноос хойш School Police хэрэгжиж эхэлсэн.

Цагдаагийн байгууллагад хамгийн их дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа зүйл нь эцэг, эхчүүдийн эргүүлийн үүрэг.

School Police гарч сургууль орчимд үүрэг гүйцэтгэснээс хойш хүүхэд өртөх зам тээврийн ослын тохиолдол 80-90 орчим хувиар буурсан. Хүүхдийг зам хөндлөн гарцаар аюулгүй гарахад маш том дэмжлэг үзүүлж байгаа.

School Police-н шаардлагыг эсэргүүцсэн, дүрэм зөрчсөн жолооч нарт гомдол мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Хэрвээ School Police-н шаардлагыг зөрчвөл хоёр оноо хасаж, 20,000 төгрөгөөр торгоно.

Цаашлаад энэхүү үйл ажиллагаанд хантааз, улаан модноос гадна энгэрийн камер шаардлагатай байгаа” гэв.