Узбекистаны Ташкент хотод ирэх сарын 1-3-нд жүдо бөхийн Их Дуулга болно.
Тус тэмцээнд албан ёсоор 69 орны 500 жүдоч (258 эрэгтэй, 242 эмэгтэй) өрсөлдөхөөр болжээ. Манай улсаас 15 жүдоч барилдахаар мэдүүлгээ өгсөн ч эрэгтэйчүүдийн 73 кг-д өрсөлдөх Ц.Цогтбаатар гавьяатын нэрийг татсан байна.
Ирэх сард Олон Улсын Жүдо Бөхийн Холбоо тун завгүй байх юм. Тодруулбал Ташкентын тэмцээний дараа Австрид Гранпри тэмцээн хүлээж буй бол залгуулаад Гүржид Тбилисийн Их Дуулга тэмцээн болно.
Ташкентын Их Дуулгад эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъябазар, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана нар зодоглох юм..
Түүнчлэн эмэгтэйчүүдэд 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам, -78 кг-д Б.Эрдэнэт-Од, О.Хүслэн, +78 кг-д А.Адьясүрэн нар хүч үзнэ.
0 cэтгэгдэлтэй